Translate following letter of credence into English
Letter #1
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА ЭРХЭМСЭГ НОЁН ХУ ЖИНТАО ТАНАА
Эрхэмсэг ноён Дарга аа
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албанаа ноён Галсангийн БАТСҮХ-ийг тохоон томилсноо энэхүү Итгэмжлэх жуух бичгээр хичээнгүйлэн айлтгая.
Ноён Галсангийн БАТСҮХ манай хоёр оны хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх хэрэгт зүтгэж, нэмэр хандиваа оруулна гэдэгт итгэж байна.
Эрхэмсэг ноён Дарга Та ноён Галсангийн БАТСҮХ-ийг соёрхон хүлээн авч, улмаар Монгол Улсын Засгийн Газрын нэрийн өмнөөс түүний айлтгасан бүхэнд бүрэн итгэж ажаам уу.
Энэ ялдамд Эрхэмсэг ноён Дарга Таныг гүнээ хүндэтгэн, түвшин амгаланг ерөөж байгааг минь тогтоон соёрхоно уу.
Мөнийг айлтгасан
Улаанбаатар хот
Phrases
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд - Ambassador Extraordinary and Plenipotentionary of Mongolia to People's Republic of China
- тохоон томилох - to appoint
- энэхүү Итгэмжлэх жуух бичгээр хичээнгүйлэн айлтгая - I have the honor to intimate by virtue of these Letter of Credence
- соёрхон хүлээн авна уу - please accept
Letter #2
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВИЛЛИАМ ЖЕФФЕРСОН КЛИНТОН
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН БОРИС ЕЛЬЦИН ТАНАА
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө
Би Америкийн Нэгдсэн Улсын хүндэт иргэн Томас Р.Пикерингийг намайг танай Засгийн газрын өмнө төлөөлөхөөр АНУ=ын онцгой бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилж байна.
Тэрээр манай хоёр орны харилцан ашиг сонирхолын талаар маш сайн ухамсарлаж байгаа бөгөөд бидний хоорондох өнө удаан хугацааны найрсаг харилцааг хадгалан, хөгжүүлэхэд миний чин хүслийг хуваалцаж байдаг.
Түүнд оноосон үүргийг таны сэтгэлд бүрэн нийцэхүйц замаар биелүүлнэ гэдэгт түүний зан чанар болон чадавхи нь надад бүрэн итгэл өгч байна.
Иймээс, би түүнийг таны итгэлд найдан олгож байна. Та түүнийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, АНУ-ын өмнөөс түүнийг хэлэх хангахын сацуу ОХУ-ын хөгжилд цэцэглэлтэнд хүсч буй миний хамгийн дээд хүслийг хүргэж байгаа түүнийг хүлээн авна уу.
Хүндэтгэсэн
Виллиам Клинтон
АНУ-ын Ерөнхийлөгч
Мөнийг айлтгасан
Варрэн Кристофер
Төрийн нарийн бичгийн дарга
Phrases
- хүндэт иргэн - distinguished citizen
- Засгийн газрын өмнө - before the Government
- харилцан ашиг сонирхол - mutual interest
- маш сайн ухамсарлах - to be aware well
- найрсаг харилцааг хадгалан, хөгжүүлэх - preserve and develop friendly relations
- миний чин хүслийг хуваалцах - to share my sincere desire
- таны сэтгэлд үбрэн нийцэхүйц замаар - in a manner fully acceptable to you
- түүний зан чанар болон чадавхи - his character and ability
- цэцэглэлт - prosperity
No comments:
Post a Comment